Monday, March 24, 2008

2008 он - Хүнсний аюулгүй байдлын жил

Монгол улсын Засгийн газраас 2008 оныг Хүнсний аюулгүй байдлын жил болгон зарласанд маш их баяртай байна.

Миний бие нь өнгөрсөн онд Монгол улсын Засгийн газрын "Мянганы хөгжлийн зорилгуудын хэрэгжилт 2005-2006" Үндэсний 2 дугаар илтгэлийн Ядуурал, өлсгөлөнг бууруулахтай холбоотой хэсгийг бичилцсэн. Хэдийгээр тухайн үед (2007 оны 4 ба 5 дугаар сард; дараагийн бичлэг дээр эхийг нь тавина аа) нилээд дэлгэрэнгүй бичлэг хийсэн ч Сангийн яам болон уншуулахаар өгсөн зарим мэргэжилтнүүд хассаар байгаад хэдхэн хуудсыг нь үлдээсэн ч анхаарал татах асуудал болон босч жилийн ажил болж байгаа нь сайхан байна.


http://www.mongoliamdg.mn//index.php?option=com_docman&task=cat_view&gid=16&Itemid=56 гэсэн холбоосоор орж Засгийн газрын үндэсний хоёрдугаар илтгэлийг монгол, англи хэл дээр нь харна уу.

No comments: